П.Пүрэвлхагва Жаргалант руу “нүүдэллэв”
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     174    0
Орхон аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, өөрийгөө гайгүй сайн эдийн засагч гэж тодорхойлдог П.Пүрэвлхагва Жаргалант сумын МАН-ын үүрийн даргаар сонгогджээ. Аймгийн хоёрдугаар даргаас бууж үзээгүй эрхэм дарга хөдөө нутаг руу хөлгийн жолоо залсан нь ойлгомжтой. Тэрээр ирэх орон нутгийн сонгуульд Жаргалантаас нэгээр гарах боломжийг намын анхан шатны байгууллагын ажилтай зууралдахаас эхлэнэ гэж харсан бололтой. П.Пүрэвлхагва 2012 оны орон нутгийн сонгуулиар Их залуу багт өрсөлдөж, олонд танигдаагүй бизнесмэн Я.Бэгзжавт ялагдсан. Төрийн ажлаас өөрийг илүүд үздэггүйгээ харуулж, хөдөө хөхрөөд ч хамаагүй улс төрд хүч үзэхээр зэхсэн бололтой. Гэхдээ Жаргалантын АН-аас аймгийн Засаг дарга төрсөн болохоор өрсөлдөгч намынхандаа “хатуу боорцог” гэдгийг С.Дангаасүрэн дарга ажил үйлсээрээ харуулж яваа. Жаргалант суманд ийнхүү Эрдэнэтийн төрөөс төрсөн баячуулын нэг П.Пүрэвлхагва намын үүрийн даргаар сонгогдож, улс төрийн нүүдлээ дахин шинээр эхлээд байгаа гэнэ.