Зуны цагийн хуваарьт шилжихээр боллоо
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     173    0
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэдэд хамгийн их хамаатай нэгэн шийдвэр гаргажээ. Энэ сарын 27-28-нд шилжих шөнөөс эхлэн цагийн зүүг нэг цагаар урагшлуулж зуны цагийн хуваарьт шилжих тухай Засгийн газраас тогтоол гаргасан юм. Дэлхийн томоохон улс гүрнүүд байгалийн эрчим хүчийг ашиглах, эрчим хүчээ хэмнэх зорилгоор цагаа урагшлуулдаг. Манай улс ч 1980-аад оноос эхлэн зуны болон өвлийн цагийн хуваарьт шилжиж байсан туршлагатай. Засгийн газраас холбогдох байгууллагын зүгээс оруулж ирсэн зуны цагийн хуваарьт шилжих тухай тогтоолын төслийг дэмжин баталлаа. Ингэснээр иргэдийн ажлаас тарах цаг наашилж, хүмүүсийн чөлөөт цаг нэмэгдэх төдийгүй үйлдвэрлэл үйлчилгээний орлого өсөх эерэг талтай гэж үзсэн байна. Зуны цагийн хуваарь есдүгээр сарын сүүлчийн долоо хоног буюу 26-27-нд шилжих шөнө хүртэл үргэлжлэх гэнэ.