Амарын хөшөөг эвдэлж сүйтгэжээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     21    0
Нэгэн үед Монгол улсын ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож, эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж явсан Анандын Амар агсны хүндэтгэлийн хөшөөг аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө талбайд залаад удаагүй байгаа. Гэтэл уг хөшөөнд халдаж, чулууг нь салгаж нураасан үйлдэл гарчээ. Мэргэжлийн хүний хэлснээр,  хөшөөнд суурилуулсан эдгээр чулуунуудыг сайтар нааж бэхэлсэн учир хүчээр унагаасанаас зайлахгүй. Тиймээс уг үйлдлийг санаатай халдлага гэж албаныхан үзэж байгаа юм. Албаныхан ингэж үзэж байгаа ч уг үйлдэл нь үнэхээр санаатай үйлдэл үү, үгүй юу гэдгийг аймгийн Нутгийн удирдлагын өмнө байрлах хяналтын камер харуулж чадах юм. Иймд энэ талаар аймгийн Цагдаагийн газар дээр суурилуулсан Хотын нэгдсэн  хяналтын камер хариуцсан ажилтнаас утсаар тодруулахад, “Хүүхдүүд тоглож авирч байгаад уг хөшөөний чулуунуудыг нураасан” гэж хариулсан байна. Хүүхдийн буруутай үйлдлээс болж орон нутаг өмчөөрөө хохирч, хөшөөг засварлахад дахин зардал гаргахаар болж байна. Нэг талаас хүүхдийн эх оронч өвөг дээдсээрээ бахархах үзэл, төлөвшил ямар түвшинд байгааг дээрх үйлдэл харуулж байна. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг