Б.Зоригтбаатар: Урамшууллыг улирлаар тооцсоноор мөнгөн дүнгийн хэмжээ буурахгүй, харин ч...
Уул уурхай 4 жилийн өмнө     55    0
Компанийн гүйцэтгэлийн удирдлага, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хамт олны өмнө тавигдсан зорилтыг хэмжих, үнэлэх, хамтын хариуцлагын механизмыг оновчтой тогтоох зорилгоор оны эхнээс тэнцвэржүүлсэн үнэлгээний аргыг хэрэглэж байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн зарим ажиллагчдын үр дүнгийн урамшууллыг улирлаар, хөдөлмөрийн нормын биелэлтээр гүйцэтгэл нь хэмжигдэн хийснээр цалинждаг ажиллагчдын урамшууллыг сараар тооцон олгохоор болсон. Энэ талаарх мэдээлэл дутмаг байгаагаас компанийн ажиллагчдын дунд ажлын үр дүнгийн урамшуулал буурсан гэх ташаа ойлголт газар авах хандлагатай байна. Иймээс бид Эдийн засаг маркетингийн хэлтсийн Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлс урамшууллын товчооны дарга Б.Зоригтбаатараас тэнц-вэржүүлсэн үнэлгээний талаар тодрууллаа. -Манай үйлдвэрийн цалин хөлс, урамшууллын тогтолцоо өөрчлөгдөж байна. Гол нь  урамшууллын тогтолцоог орчин үеийн чиг хандлагад нийцүүлж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 12-р сарын 30-ны А/970 дугаар тушаалаар ажлын үр дүнгийн үнэлгээний механизмыг цогц байдлаар шийдсэн. Бид сүүлийн 8 жил зөвхөн үндсэн цалингаа нэмж ирсэн. Хувьсдаг хэсэг буюу ажлын үр дүнгийн урамшуулал нэг түвшинд хадгалагдсан. Үндсэн цалингаа нэмээд яваад байхаар үндсэн цалин, урамшууллын харьцаа алдагдаж эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр ажил олгогчид, мастеруудын зүгээс бага хэмжээний мөнгөөр хүн урамшуулах нь эдийн засгийн хөшүүрэг болж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарсàн.  Тэгэхээр бид энэ тушаалын дагуу улиралд нэг үнэлж байя. Улирлаар үнэлэхдээ үйлдвэрлэлийн үзүүлэлт, ялангуяа хямралын нөхцөлд эдийн засгийн үзүүлэлт, хэмнэлтийн хэрэгжилтийг хэмжиж үзэж байж урамшуулдаг механизм руу оръё. Тэгэхдээ ажлын үр дүнгийн зорилтот хэмжээг харгалзан тухайн цех, нэгжийн хамт олныг урамшуулах мөнгөн дүнгийн хэмжээг 10 хүртэлх хувиар нэмэх  болзол тушаалд тусгасан. Урамшууллыг улирлаар тооцон олгох болсон нь мөнгөн дүнгийн хэмжээг багасгаж байгаа хэрэг биш. Харин ч хувь хүн сайн ажиллавал ажлын үр дүнгийн урамшууллын хэмжээ нэмэгдэнэ. Хүдрийн ил уурхай, Технологийн тээвэр, Баяжуулах фабрик, Засвар механикийн завод зэрэг ажлын үр дүн нь хөдөлмөрийн норм, бүтээлээр шууд хэмжигддэг ажлын байран дээр урамшууллыг сараар тооцдог тогтолцоог хадгалсан. Ер нь компанийн удирдлагын зүгээс ажиллагчдын хөдөлмөрийн үр дүнгийн урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Үүнийг бид өнгөрсөн оны сүүлээр сарын аяны хүрээнд бүх цех дээр тодорхой үндэслэлтэй танилцуулж явсан. Бид сүүлийн бараг 10-аад жил үндсэн цалингаа хангалттай нэмсэн боловч хөдөлмөрийн бүтээмж тэр хэмжээнд нэмэгдсэнгүй. Үнэлгээний механизмыг цогц бүрдүүлье. Ингэснээр өгсөн ¿¿ðýã даалгаврûг хэн хангалттай сайн биелүүлж байна тэр хүний ажлын үр дүнгийн  урамшууллын  хэмжээ нэмэгддэг байх чиглэл рүү явна. Зөвлөлийн хуралд урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх санал оруулж байгаа. Харамсалтай нь зөвлөлийн хуралдаан хойшилсон. Хэрэв компанийн удирдлагын энэ санал Зөвлөлийн хурлаар дэмжигдэн батлагдвал урамшууллын хэмжээ дахин нэмэгдэх боломжтой. -Баярлалаа
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)