Д.Дамба-Очирын санаачлагаар жилийн заслын ном айлтгалаа
Хотын амьдрал 6 жилийн өмнө     181    0
Орхон аймгийн иргэдийн итгэлийг хүлээж 2008-2012 онд УИХ-д сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир жил бүрийн хаврын тэргүүн сарын шинэдээр ард иргэддээ зориулж ном уншуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд модон хонин жилийн заслыг Дашчойлон хийдийн хамба лам Ч.Дамбажав тэргүүтэй лам нараар уншуулж, засал хийлгэсэн байна. “Хангарьд” ордны заалыг дүүргэсэн иргэд жилийн заслаа хийлгэж, ноён нуруугаа лам нартаа даатгалаа. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын санаачлагаар уламжлал болон тогтсон энэхүү буянтай ажлыг жил бүр хийж заншин, түмэн олныхоо зам мөрийг засаж өгдөгт нь иргэд талархалтай байна. Д.Дамба-Очир одоо Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байна.