“Лонда” үсний будганд хордсоноос үс нь зулгарч, бүх бие нь яр шарханд бариулжээ
Хотын амьдрал 4 жилийн өмнө     34    0
“Дөмөг” захын гоо сайхны 17 дугаар лангууны борлуулагч Батсууриас “Лонда-21” үсний будаг худалдан авч, үсээ будаад хордсон иргэн А манай редакци дээр ирлээ. Иргэн А 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нд уг лангуунаас үсний будаг худалдан авч, үсээ будаад, гурав хоногийн дараагаас хамаг бие нь загатнаж, бүх биеэр нь яр шарх гарч, хордлогын байдалд орсон байна. Энэ хүн өнөөдөр ажлаа хийж чадахгүй, эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж явсаар хоёр сар болоод байна. “Лонда” будагны борлуулагч Улаанбаатар хотод байрлалтай “Анунгоо” ХХК-нд хандаж, иргэн гомдол гаргасан байна. “Анунгоо” компанийн орон нутаг хариуцсан менежер Баярбалын 8811-6576 дугаарын утас руу залгахад “Бид үйлдвэрлэгч компани биш. Орос руу будгийг нь шинжлүүлэхээр явуулсан гэсэн” хариу өгч байна. “Анунгоо” ХХК ганц “Лонда” будаг ч биш, маш олон төрлийн гоо сайхан, хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг, манай Эрдэнэт хотод гэхэд олон салбартай томоохон компани. Гэтэл ганц хүний эмчилгээний зардал 400 гаруйхан мянган төгрөг өгчих сэтгэлгүй, Оросоос будагны шинжилгээний хариу ирэхийг хүлээнэ гэсэн байр суурийг “Анунгоо” ХХК-иас илэрхийлж байна. Эмэгтэй хүн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирч, насан туршийн харшил, загатнаа маажууртай болж хоцорч байна. Одоогоор иргэн А аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж, гомдол гаргаад байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг