Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн 18 байгууллага нэгдэж, групп байгууллаа
Хотын амьдрал 4 жилийн өмнө     31    0
Улс эх орон даяар санхүүгийн хүндрэлд орсон энэ цаг үед Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн 18 байгууллага нэгдэж, “Орхон Медиа груп” хэвлэл мэдээллийн нэгдлийг байгууллаа. Хэвлэл мэдээллийнхэн ийнхүү нэгдсэнээр Орхон аймгийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг хувийн хэвшил, компани аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, тэдэнд бодитой хөрөнгө оруулалт хийх боломж бий болгоно. Бизнесийн байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй үед бараа, бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд сурталчлахад доорх нэр бүхий ТВ-10, ETВ, MBS HD, “Тусгал-1”,”Тэнгэр” зэрэг телевизүүд хамтран өөрсдийн эфирээр олон нийтийн хүртээл болгох юм. Бизнесийн байгууллагуудаа ийнхүү дэмжсэнээр татварт орох орлогоо саадгүй бүрдүүлэх боломжийг “Орхон Медиа групп”-ийн зүгээс хувийн хэвшлийнхэндээ олгож байна. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч, ажилтнуудын ёс зүйг дээшлүүлэх, тэднийг чадавхжуулах сургалтыг хамтран зохион байгуулснаар санхүүгийн хэмнэлттэй болж байна. Орон нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлаар группийн зүгээс олон нийтийн санаа бодлыг авах, судалгаа явуулах зэрэг компанит ажилд хамтарч ажилласнаар зөв санал гарахад ихээхэн ач холбогдолтой юм. “Орхон Медиа групп” хэвлэл мэдээллийн нэгдэлд нэгдсэн байгууллагууд: ТВ-10 Телевиз ET Телевиз MBS HD Телевиз Тусгал-1 Телевиз Тэнгэр Телевиз “Шинэ мэдээ” сонин “Хотын шуудан” сонин “Нар туссан цаг” сонин Erdenetnews.mn сайт Эрдэнэт телевиз FM 105,1 радио FM 100,8 радио “Элгэн нутаг” FM 106,5 радио “Эх орон-21” сайт “Кодак” гэрэл зургийн газар “Фокус” хэвлэлийн газар “Account” Социологийн судалгаа, маркетингийн агентлаг
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг