Хоёр аймгийн хамтран ажиллах гэрээ хэрэгжилт муу байна
Хотын амьдрал 4 жилийн өмнө     30    0
Манай аймагтай хил залгаа Булган аймагтай хамтран ажиллах талаар өнгөрсөн онд дорвитой ажил хийгдээгүй байна. Учир нь Булган аймгийнхан Эрдэнэтчүүдийг өөрийнх нь газар нутаг дээр оршин сууж байгаа гэсэн бодлоор хандаж ирсэн нь өнөөдөр хамтран ажиллах гэрээний биелэлт хэрэгжихгүйд хүрснийг албаныхан онцоллоо. Эрдэнэт хот үйлдвэр дагаж боссон Монгол улсын гурав дахь том хот. Газар нутгийн хувьд Булган аймгийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан ч хил залгаа Булганы иргэдийн хөлд байнгын дарагдаж, нийгэм ахуй хангамж, эмнэлгийн үйлчилгээгээр өөрийн иргэдээс ялгахгүй хамруулж ирсэн. Гэтэл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр өнгөрсөн онд хоёр аймгийн хамтран ажиллах гэрээний заалтын хэрэгжилт муу байгааг ярилцлаа. Булган, Орхон аймгуудын дундын суурьшлын бүс байгуулах асуудал тодорхой шийдэлд хүрээгүй. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар манай аймгийн иргэдийн түлшний хэрэгцээг Булган аймаг бүрэн хариуцах болсон ч энэ асуудлыг орхигдуулжээ. Тэрбайтугай, хоёр аймаг дундаа цагдаагийн багавтар хэмжээтэй пост байгуулах гээд хүчирсэнгүй. Ийм жижигхэн асуудал дээр хүртэл гэдийгээд байгаа Булганыхантай хэм амаа ололцоход хэцүү байгааг цагдаагийн дарга ярьж байна. Орхон Булган аймгийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээг энэ онд идэвхжүүлж, санаачлагатай ажиллахыг засаг даргын зөвлөлийн гишүүд анхааруулсан. Гэрээний дагуу өнгөрсөн жилийн хэрэгжээгүй заалтын нэг дундын суурьшлын бүс байгуулах ажлыг шинэ шатанд гаргах, түлшний хэрэгцээгээ Эрдэнэтийнхэн Булган аймгаас татдаг болох зэрэг байнгын яригддаг асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх зэрэг хариуцлагатай ажлууд хүлээгдэж байгаа юм. Орхон аймаг шарил чандарлах газар Булган аймгаас хүссэн ч манай аймгийнханы санал болгосон газрыг Улаанбаатарын компанид дуудлага худалдаагаар өгсөн зэрэг хөрш аймгийн хувьд хуншгүй зан гаргасныг хурлын үеэр хөндсөн. Булган аймгийн иргэдийн хүүхдүүд манай аймагт суралцаж, айлд тавиул байдлаар амьдардаг. Эмнэлгийн болон бусад үйлчилгээнд гадны хүн гэж ялгалгүй үйлчилж ирсэн. Энэ байдлаа ярьж, Булган аймагтай харилцах харилцаагаа шинэ шатанд гаргахыг хурлын үеэр ярьлаа.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг