Буцалтгүй тусламжийн сургууль Эрдэнэт хотод баригдахаар боллоо
Хотын амьдрал 4 жилийн өмнө     30    0
Манай аймгийн “Эрдэнэт цогцолбор” сургууль 2014-2015 оны хичээлийн жилд 3 ээжлээр хичээллэж байгаа. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 22 сургуулийн нэг нь Эрдэнэтэд, үлдсэн нь Улаанбаатар хотод бий. Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийг сургууль барихад зориулах шийдвэрийг 2014 оны аравдугаар сард гаргасан байдаг. Мягмар гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын буцалтгүй тусламж болох 300 сая юанийг гурван ээлжээр хичээллэдэг 22 сургуульд хичээлийн байр барих шийдвэр гаргасан байна. Ингэснээр манай аймагт “Эрдэнэт” цогцолбор сургууль хичээлийн байр барьснаар, гурван ээлжээр хичээллэдэг явдал ирэх жилээс үгүй болох нь ээ. О.Ариунгэрэлт даргатай аймгийн Боловсролын газрынхан “Эрдэнэт” цогцолбор сургуулийн гурван ээлжийн талаар удаа дараа орон нутаг болон яамандаа хандсаны хүчинд Эрдэнэт хотод дахин нэг сургууль баригдах гэж байна. Боловсролын газрын удирдлага аймгийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ачаалыг бууруулах, сурагчдын эрүүл аюулгүй, стандарт хангасан тохилог орчин нөхцөлд сурч боловсрох эрхийг нь хангах зорилгоор олон ажил хийсэн байна. Энэ удаад “Эрдэнэт” цогцолборын хашаанд дахин нэг сургууль бариулах зөвшөөрөл болон холбогдох эрх зүйн баримт бичиг, техникийн нөхцлийг нь гаргуулан БСШУЯ-нд хандсанаар эрдэнэтчүүд бас нэгэн сургуультай болох боломж бүрджээ. Улсын хэмжээнд барилгын насжилт өндөрсч, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай байгаа аж.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг