Номын төвийг хүүхдийн тоглоомын газар болгожээ
Хотын амьдрал 4 жилийн өмнө     29    0
Аймгийн Номын төвийн дарга А.Уранчимэг жирэмсэний амралт авч, ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа. Түүний оронд О.Урангоо гэх бүсгүйг тус төвийн даргын орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Шинэхэн дарга О.Урангоо аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч А.Орхонсайханы охин гэнэ. А.Орхонсайхан Орхон аймгийн АН-ын анхны гишүүдийн нэг төдийгүй намынхаа буянаар төрийн албанд олон жил ажиллаж байгаа. Ардчилалын үйл хэрэгт зүтгэсэн гавьяагаа өөрийн биеэр эдлээд зогсохгүй үр хүүхдээ хүртэл эзэмшсэн мэргэжил нь таарахгүй ч даргын суудалд хууль зөрчүүлэн зүтгүүлсэн нь мэргэжлийн байгууллагыг тоглоомын газар болгоход хүргэжээ. Оны өмнөхөн томилогдсон шинэхэн даргыг хамт олных нь хурал дээр ШУТИС төгссөн гэж танилцуулсан ч “Маргад” дээд сургуулийн дипломын хуулбарыг анкетандаа хавсаргасан байсан гэж зарим хүмүүс ярьж байна. Номын төвийн удирдлагаар мэргэжлийн хүн ажилладаг гэдгийг АН-ын үед зөрчиж, ямар ч мэргэжлийн байх нь хамаагүй, намын гишүүн явсан эцэг эхийнхээ нэрээр хэн ч хамаагүй зөөлөн суудалд тухалдаг, нэг ёсны юу ч мэдэхгүй хүүхэд айл гэр болж тоглох тоглоомын газар болгох эхлэл тавигдлаа. Үүнийг ардчилал гэх үү. Жирэмсэний амралт авч түр хугацаагаар явсан хүний оронд байгууллага дотроос нь түр орлох хүн тавьмаар юм. Эрх баригч нам гэхээр энэ мэтээр хууль зөрчин сүр хүчээ гайхуулж, төрийн албыг хүүхдийн тоглоомын газраар сольж байгааг юу гэх вэ. Аймгийн Номын төвийн даргаар МАН-ын үед намын дэргэдэх Залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүн А.Уранчимэгийг тавьж байсан. А.Уранчимэг одоогийн даргаас илүү нь мэргэжлийн хүн. Гэсэн ч дарга жижигхэн байгууллагыг ашиглаж, намын ажлаа улаан цайм явуулдаг байсныг бичсэн сэтгүүлчийг дарамталж, намынхаа залуучуудын байгууллагын 10 гаруй хүнээр нэг өдрийн дотор сэтгүүлч рүү утасдуулж, эрх баригч намын дарангуйлалыг үзүүлж явсан. Энэ мэтээр төрийн мэргэжлийн байгууллагуудыг хууль дүрмийнх нь дагуу ажиллах нөхцлийг бүрдүүлж, улстөржүүлэхгүй байхыг эрх баригчдаас хүсэж байна. Ардчилсан намыхаан, цаана чинь танай намын гишүүний олон ажилгүй хүүхдүүд байгаа байлгүй. Төрийн ямар албанд сул зай гарна, тэр бүхэн рүү хүчээр чихээд байх уу.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг