Төрийн албан хаагчдад байр өгчээ
Хотын амьдрал 4 жилийн өмнө     30    0
Г.Зоригт дарга засгийн тамгыг хүлээлгэн өгөхөөсөө өмнө төрийн зарим албан хаагчдад байр өгчээ. Зургаадугаар микрт баригдсан 12 давхар байрнаас “Стройинвест” ХХК татварын өр, орон нутгийн орлогын өр болох 700 гаруй сая төгрөгт дүйцүүлэн 8 байрыг аймгийн ЗДТГ-т шилжүүлжээ. Метр квадрат нь 1 сая 750 төгрөгийн үнэтэй дээрх 8 байрыг Засгийн газрын тогтоол бусад холбогдох хууль тогтоожмийн дагуу орон нутагт томилогдон ирсэн хууль, хүчний байгууллагын дарга нарыг түр орон сууцаар хангах хүрээнд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Бямбасүрэн, аймгийн Цэргийн штабын дарга Г.Батсуурь, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн хойд бүсийн газрын дарга Н.Жаргалсайхан нарт байр олгожээ. Харин аймгийн ЗДТГ-ын Өмчийн харилцааны газрын тасгийн дарга Ц.Эрдэнэчимэг, ХААА-ны мэргэжилтэн Д.Оюунбаяр, Санхүү, төрийн сангийн ахлах мэргэжилтэн Б.Азжаргал, Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг, аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн жолооч Н.Батжаргал нарт “Стройинвест” компанийн барьсан 12 давхар байраас тус бүр нэг байр түрээсийн гэрээгээр олгосон байна. Өөрөөр хэлбэл, дээрх ажилтнууд төрийн албанаас гарвал байраа эргүүлэн өгөх аж. Төрийн өмнөөс орон нутагт ажиллахаар томилогдон ирсэн аймгийн Цэргийн штабын дарга Г.Батсуурь л гэхэд бараг 5 жилийн өмнө Эрдэнэтэд ирсэн. Тэрбээр төдийгөөс өдий хүртэл Эрдэнэтэд амьдрахдаа айлын байр хөлсөлж байсныг ийнхүү Г.Зоригт даргын үед харж үзэн толгой хоргодох оронтой болгосон гэнэ. Байр олгохдоо төрийн албанд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, олон жил ажилласан туршалага зэргийг нь харж үзсэн гэнэ. Гэтэл аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын жолооч, үүдний жижүүр, цэвэрлэгч нараас 15-20 жил ажилласан хэрнээ айлын карма өрөө түрээсэлдэг, гэр хороололд амьдардаг хүн олон байдаг ч тэдэнд энэ удаа засаг гараа тэнийлгэсэнгүй. Ер нь Засаг дарга Г.Зоригт зарим үед гэнэтхэн олныг гайхшируулсан шийдвэр буюу захирамж гаргадаг. Оны өмнөхөн тэрбээр Эрдэнэтийнхэний хамгийн сайн мэдэх Төөнөгөө буюу Төмөрбаатарт хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан. Эрдэнэтчүүдийн ихэнх нь Г.Зоригт даргын энэ шийдвэрийг “шоу” байсан, үгүй гэж маргадаг ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ мэдээллийг 2014 оны онцлох үйл явдлаар тодруулаад амжсан. Төөнөгөөг төр захиргааны байгууллагаас нэлээн хэдэн удаа анхаарч амьдрал ахуйд нь тусалсан гэдэг. Аймгийн даргаар Д.Тогоочийг ажиллаж байх үед Төөнөгөөд нэг өрөө байр олгож байсан тухай МАН-ын ахмад гишүүд гэрчилж байна. Засаг дарга асан Д.Оюунбат Төөнөгөөд таван ханатай гэр бэлэглэж 11 дүгээр хороололд амьдардаг ах дүүгийнх нь гадаа барьж хүртэл өгчээ. Хамгийн сүүлд Г.Зоригт даргын гараас 2 өрөө шинэ байрны түлхүүр гардсан Төөнөгөө телевизийн сурвалжлагчийн “Байрандаа хэзээ орох вэ” гэсэн асуултад “Орохгүй” гээд толгой сэгсэрч байсан түүнд Орхон аймгийн үе үеийн удирдлагууд хоёр удаа байр, нэг удаа гэр олгосон нь нэг хүнд тохиогоод байдаг хувь тавилан биш байлтай.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг