Мэндчилгээ
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     107    0
Эх орныхоо нүүр, царай, нэрийн хуудас болсон Зууны манлай бүтээн байгуулалтын эзэд, их үйлсийг үргэлжлүүлэгч Эрдэнэт хот, Орхон аймгийн нийт иргэд хүүхэд багачууд, улс төрийн ууган намын гишүүд, дэмжигчил та бүхэндээ ирж буй шинэ жил, шинэ оны халуун мэндчилгээ дэвшүүлье. Улиран одож буй 2014 он улс орон, аймаг, сум баг, ард иргэдийн ажил амьдралд өвөрмөц онцлогтойгоор тэмдэглэгдэн үлдэж байна. Хийж бүтээсэн, барьж байгуулсан зүйл олон байгаа хэдий ч эцсийн үр дүн иргэдийн сэтгэлд хүрсэнгүй. Ажилгүйдэл, ядуурал буурч амьжиргаа дээшлэхийг ард түмэн маань хүсэн хүлээдэг. Саяхан хийсэн судалгаагаар ард иргэдийн 50.1 хувийнх нь амьдрал дордлоо гэсэн үзүүлэлт гарч байна. Энэ нь өргөн хэрэглээний хүнс барааны үнийн өсөлт цалин тэтгэвэр, тэтгэмж амьжиргаанд хүрэхээ больсон, төр засгаас иргэдээ гэх үйл ажиллагаа хангалтгүйгээс болж байна хэмээн иргэдийн дийлэнх олонхи нь үзсэн байна. Улс орны төдийгүй айл өрхийн эдийн засгийн гүнзгий хямралтай байгааг ойлгож бид хохирол багатай, эх орноо тонон дээрэмдчихгүй шиг даван туулах ёстойг ухаарч манай нам Засагт хамтарсан гэж ойлгон ажиллаж байгаа. Эрхэм Эрдэнэтчүүд ээ! Ирж буй онд эв эеээ хичээж, эдийн засгийн хямралаас гарахад хүн бүр хүчин зүтгэл гарган ажиллахыг уриалж байна. Бүх Орхончууддаа ирж буй шинэ онд эрүүл саруул, эрч хүчтэй байхын ерөөл дэвшүүлье. Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут