Намын тамгыг “ШАК”, засгийнхыг “Шонхор” авна
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     113    0
Ардчиллын цэнхэр ордонд яг одоо АН-ын хорооны хуралдаан болох гэж байна. Хорооны зарим гишүүдийн хувьд шинэ даргаа сонгох хуралд тун идэвхтэй оролцохоор Эрдэнэтэд хүрэлцэн иржээ. Бидэнд олдсон мэдээллээс харвал энэ удаагийн хурлаар АН-ын тамгыг “ШАК” фракцынхан авах гэнэ. Харин засгийн эрх буюу Засаг даргын суудлыг “Шонхор”-ынхон авахаар тохиролцоонд хүрсэн сурагтай. Эндээс харвал аймгийн АН-ынхан эв нэгдлээ илэрхийлж фракцуудын ашиг сонирхлыг эрэмбэлж чадсан болов уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр байна. Намын тамгыг “ШАК”, засгийнхыг “Шонхор” авах дээрээ тулбал нүүдлийн шувуудын хувьд хүнд цохилтод орох бололтой.