О.Гүндэгмаа “Холбоодын цом”-д түрүүллээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     55    0
Монголын буудлага спортын холбооны цомын IV цуврал тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд “Алдар”, “Хүч”, “Аврагч” зэрэг 15 багийн 110 гаруй тамирчид 10 дасгалд цэц мэргээ сорин өрсөлдөж байгаа юм. Өчигдөр 25 метр спорт гар буу, 50 метр сонгомол гар буу, 10 метр хийн урт буу /эмэгтэй/, 10 метр хийн урт буу /эмэгтэй/-ны дасгалуудад тамирчид өрсөлдлөө. Энэ өдрийн тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлж, бэлтгэл жигдэрснээ харуулав. Тэрээр мөн энэ сарын эхээр болсон “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Ихэр хүү, охин төрүүлж, их спортоосоо түрхэн зуурын чөлөө авсан О.Гүндэгмаа гавьяат ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанид болох буудлага спорытн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд цэц сорьж, 2016 оны олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм. Тавдугаар сарын 21-ний өдрийн дасгалуудын дүн: 25 метр спорт гар бууны төрөлд 14 тамирчин өрсөлдсөнөөс, 1. МУГТ О.Гүндэгмаа /Алдар/. 583 оноо 2. ОУХМ Ц.Мөнхзул /Хангарьд/. 580 оноо 3. ОУХМ Т.Баярцэцэг /Аврагч/. 572 оноо 50 метр сонгомол гар бууны төрөлд 18 тамирчин өрсөлдсөнөөс, 1. ОУХМ Э.Даваахүү /Алдар/. 557 оноо 2. СМ О.Төгөлдөр /Аварга/. 542 оноо 3. СМ Н.Цэрэнтогтох /Аварга/. 537 оноо 10 метр хийн урт бууны төрөлд /эмэгтэй/ 25 тамирчин өрсөлдсөнөөс, 1. ОУХМ Ч. Нарантуяа /Алдар. 207,2 оноо 2. ОУХМ Г.Нандинзаяа /Аврагч/. 206,9 оноо 3. СМ Насанжаргал /ТСТ/. 183,4 оноо 10 метр хийн урт бууны /эмэгтэй/ төрөлд 16 тамирчин өрсөлдсөнөөс, 1. ОУХМ Н.Баяраа /Алдар/.  206,9 оноо 2. СМ Б.Баттогтох /Снайпер/. 203,0 оноо 3. ОУХМ О.Энхсайхан /Хүч/. 180,6 оноо Өнөөдөр буудах дасгалууд: 10 метр хийн гар буу эрэгтэй, эмэгтэй 50 метр хэвтээ 60 эрэгтэй, эмэгтэй Тэмцээн 09.00-17.00 хооронд үргэлжилнэ. Шигшээ буудлага 17.30-18.30 цагт болно. Батламж гардуулах ёслол 19.30 цагаас болно. Б.БИЛЭГ
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)