Г.Зоригт: Та бүхнийг төрөөс дарга бол гэж тангараг өргүүлээгүй шүү
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     101    0
Өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Их Монгол улсыг үндэслэн байгуулагч, мянганы суут хүн Эзэн богд Чингис хааны төрсөн өдрийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол бахархлын өдөр болгон хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ түүхт өдрийг тохиолдуулан Орхон аймгийн төр, захиргааны 13 байгууллагын 42 ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бүхэн Монгол төрийн жинхэнэ албан хаагч болж тангарагаа өргөж байна. Монголын төр та бүхнийг дарга болгож тангараг өргүүлээгүй. Харин ард түмний төлөө, иргэдийн төлөө сэтгэл гарган ажиллаарай гэж тангараг өргүүлж байгаа гэдгийг байнга санаж яваарай” хэмээсэн. Нийтдээ 13 байгууллагын 42 ажилтан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж тангаргаасаа няцвал төрийн хуулийн цээрлэл хүлээнэ хэмээн гарын үсэг зурсан юм. Их эзэн Чингиc хаан гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 1162 оны 11 дүгээр сарын 23-нд төржээ.