Байгаль орчныхон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     161    0
Орхон аймгийн Байгаль орчны газраас санаачлан байгаль орчны өмнө нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэхээр манай аймагт чуулсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 21 аймгийн Байгаль орчны газрын удирдлага, мэргэжилтнүүдээс гадна нийслэлийн БОГ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжилтнүүд ч цугларсан билээ. Хэлэлцүүлгийн өмнө Орхон аймгийн Байгаль орчны газрын зүгээс 21 аймгийн БОГ-аас нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал, судалгааг нь авч түүнийг нь эрэмблэн өөрсдөөр нь хэлэлцүүлсэний үндсэн дээр ирэх жил БОНХ-ийн сайд орон нутгийн Засаг дарга нарын хооронд байгуулах гэрээнд тусгах ажээ. Ингэснээр БОНХЯ-ны зүгээс тэрхүү нэн түрүүнд тулгамдсан асуудлын талаар аймгуудын Засаг дарга нартай хийх гэрээнд тодорхой заалт, бүлэг болж орсоноор асуудлыг шийдвэрлэх боломж улам илүү нээлттэй болно гэж зохион байгуулагчид үзсэн байна. Орно нутгийн Байгаль орчны газраас тухайн бүс нутаг төдийгүй Монгол орны хэмжээнд байгаль орчны өмнө нэн тулгамдаж буй асуудлын талаар саналаа гаргаж түүнээсээ эрэмблэн аймгийн Засаг даргатайгаа гэрээ байгуулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үзжээ. Тухайлбал, Дорнод аймгийн Байгаль орчны газраас ирүүлсэн саналд хамгийн их анхаарал хандуулсан сэдэв нь цагаан зээрийн нутагшлийн тухай асуудал байлаа. Дорнодын тал нутагт газрын тосны олон арван цооног нээгдэж түүний хэрээр улсын эдийн засгийн хөгжил шинэ шатанд гарч хөгжил ирж байгаа ч тэрхүү хөгжил нь цагаан зээрийн сүргийн өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлж болох тухай дурджээ. Мөн төмөр замын хөгжлийн талаар манай улс томоохон хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ч түүнийг дагаад цагаан зээрийн бэлчээр, бэлчээрийн эко системд асуудал үүсч байгааг Дорнод аймгийн Байгаль орчны газрынхан сануулж үүнийгээ төрийн бодлогод хүргэхээр иржээ. Дорнод аймаг нь газрын тос, төмөр замаас гадна босоо хэвтээ тэнхлэгийн автозамын хөгжлийн ирээдүй байгаа ч үүнийгээ дагаад мөн л цагаан зээрийн нутагшил, тэдний нүүдлийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул шийдвэрлэх талаарх саналаа бусадтайгаа хуваалцахаар хүрэлцэн ирсэн байлаа. Алтай таван богдын уулсын ноён оргилуудын дунд амьдрах аргаль угалзын амьдрах орчин тэдний эко системд бодитой аюул учирч байгааг Ховд аймгийн Байгаль орнчы газрынхан энэ үеэр онцолж нэн түрүүнд энэ асуудлыг эрэмблэхийг зөвлөгөөнд оролцогчдоос хүссэн юм. Өнөөдөр Алтайн аргаль, янгир, угалз ихээхэн тоогоор хамуурч байгаа аж. Сүүлийн 2-3 жилийн судалгаанаас харвал аргаль, угалзын хамруурал өвчин түүний голомт тухайн бүс нутагт тогтож хаврын цагаар идэвхждэг тухай Ховд аймгийн Байгаль орчны газрынхан хөндөж байлаа. Аргаль, угалз нь жил бүр хамуурсанаар амьтдын бие организмд сөрөг нөлөө үзүүлж, тоо толгойн өсөлт хөгжилтөд ч бодитойгоор аюул учруулж байгаа ажээ. Хэдийгээр улс орон нутгаас өвөл хавар цас их унасан идэш тэжээл ховордсон үед нь өвс, багсармал тэжээлийг нутаглаж буй бүс нутагт нь тавьж өгдөг. Энэ маягаар юм уу эсвэл олон улсад гарсан туршлага, арга барилыг нэвтрүүлж аргаль, угалзын хамуу өвчнийг сэргийлэх нь чухал болсныг Ховдынхон энэ удаад чжхалчиллаа. Мөн Баянхонгор аймгийн Байгаль орчны газрынхан уул уурхайн нөхөн сэргээлт тэр дундаа гар аргаар алт олборлогчдын сүйтгэсэн байгаль орчны тухай асуудлыг хөндсөн. Завхан аймгийнхан Отгонтэнгэр хайрханы орой дээрх мөс жил бүр багасч түүний хэрээр тухайн орны эко системд асуудал үүсч болохыг сануулсан уулзалт болсон юм. Эндээс гаргасан асуудлуудыг орон нутаг, улсын хэмжээнд эрэмблэн БОНХЯ-ны зүгээс орон нутгийн уидрдлагатай байгуулах 2015 оны гэрээнд асуудлыг суулгаснаар тодорхой ахиц, дэвшил гарна гэж байгаль хамгаалагчид үзэж байна.