Энэ сард агаарын темпратур олон жилийн дунджаас дулаан байна
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     164    0
Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны мэдээллээр энэ сард Эрдэнэт хот орчимд цаг агаарын төлөв ямар байх талаар урьдчилсан мэдээлэл боловсруулжээ. Энэ сард агаарын темпратур 8-13 градус, олон жилийн дундажаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байх юм. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 9-14 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтэрч шөнөдөө 11-16, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр бага зэрэг цас орох төлөвтэй. Энэ сард агаарын дундаж темпратур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын дундаас цасан бүрхүүл нийт нутгаар тогтож, цасан болон шороон шуурга шуурч, малын хариулга, маллагаанд таагүй байхыг мэргэжлийн байгууллага анхааруулжээ.