Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны хугацааг товлов
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     164    0
Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар дараахь таван асуудлыг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, 19 дүгээр хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай, “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, аймгийн хэмжээнд бүх төрлийн даатгалын үйлчилгээг цогц байдлаар бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэдийг хамруулах бодлогын талаар хэлэлцлээ. Мөн Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай, Сангийн дүрэм, удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай, Иргэний зөвлөлийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрсэн байна. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 10-нд хуралдах 19 дүгээр хуралдааны бэлтгэл хангасан талаар ярилцаж, 20 дугаар хуралдааныг арванхоёрдугаар сарын 4-нд хуралдуулахаар товлосон байна.