Нягтлангуудыг төрийн мөнгөөр давтан сургах нь зөв үү
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     114    0
Монгол орны эдийн засгийн байдал тийм сайнгүй, үлгэн салган шахуу гэлдэрч байгаа энэ цагт УИХ, Засгийн газраас төсвийн хэмнэлтийн горимд шилжих, давхардсан орон тоо, бүтцийг арилгах тэр бүү хэл шат шатны Засаг даргын орлогчийн орон тоог цомхотгохоор тушаал, дүрэм журам нэлээдгүй гарсан. Засгийн газрын тогтоол гарсан ч манай аймагт энэ талаар ганц ч ажил зохион байгуулаагүй. Өнөөх л бахь байдгаараа. Харин ч эсрэгээрээ УИХ-аас гарсан хууль, Засгийн газрын тогтоолыг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, ойлгож байна. Ямар сайндаа л эрх баригчид төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай Засгийн газрын 147 дугаар тогтоолыг “Энэ тогтоол чинь төсвөөс санхүүжилт авдаг хөдөөгийн аймгуудад зориулсан юм шүү. Бид төсвөө өөрсдөө бүрдүүлдэг, улсаас татаас авдаггүй учраас 147 дугаар тогтоол Орхон аймагт хэрэгжихгүй” гээд цээжээ дэлдэж байхав. “Дээдэс нь гүйдлээ олохгүй бол доод ард нь суудлаа олохгүй” гэдэг нэг хатуухан үг өөрийн эрхгүй санагдаж байна. Манай аймгийн дарга нарыг ийнхүү Засгийн газрынхаа тогтоолыг гоочилж байх хойгуур төрийн байгууллага, албан хаагчид хууль зөрчдөг, ажлаа мэддэггүй, тэнцэхгүй байгаа талаар аймгийн Аудитын газрын “2013 оны санхүүгийн тайлангийн аудитын дүн”-д дурьджээ. Бүр зарим нэр бүхий төрийн албан хаагчдыг татвар төлөгчдийн мөнгөөр дахин сургалтад хамруулахгүй бол хууль зөрчсөн гэмт хэрэгтэн болоход ойрхон байгаа талаар ч анхааруулсан байх юм. Аймгийн Аудитын газрын шалгалтаар 2012 онд аймгийн хэмжээнд 7 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил, дутагдал, алдаа эндэл гарсан. Тэгвэл 2013 онд 20 тэрбум 510 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ. Бараг гурав дахин их гэсэн тоо харагдаж байна. Өнөөдөр аймгийн Аудитаас төрийн байгууллагууд 20 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал илэрлээ хэмээн мэдэгдээд байхад манай дарга нар ус балгасан юм шиг таг чиг. Дуугүй байгаа юм чинь зөвшөөрсөний тэмдэг. Гэтэл анхан шатны нэгж дээрээ төрийн байгууллагын хурган дарга, нягтлан нар жил дараалан алдаа дутагдал гаргачихаад хээв нэг цалингаа аваад л алхаж явна. Бид энэ удаагийн дугаараасаа эхлэн аймгийн Аудитын дүгнэлтээр зөрчилтэй гарсан байгууллага, тухайн байгууллагын дарга, нягтлангуудын ямар зөрчил гаргасныг цувралаар хүргэх болно. Санхүүгийн аудитаар орон нутгийн төсвийн 20 байгууллагын 13 байгууллагын санхүүгийн тайланд зөрчилгүй, долоон байгууллагын санхүүгийн тайланд хязгаарлалтай буюу зөрчилтэй дүгнэлт өгсөн байна. Доорх байгууллагууд хязгаарлалттай буюу зөрчилтэй дүгнэлт авчээ. Үүнд, Жаргалант сумын ИТХ, Өмчийн алба, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Сангууд, Баян-Өндөр сум хөгжүүлэх сан, Жаргалант сум хөгжүүлэх сан эдгээр болно. Д.Цэрэнням даргатай Жаргалант сумын ИТХньАудитын дүгнэлтээр нийт 20.8 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэнээс 0.1 сая төгрөг нь санхүүгийн тайлагналын алдаа юм. Харин үлдсэн 20.7 сая төгрөгийг хууль журам зөрчин бэлнээр болон эрх зүйн шийдвэргүйгээр захиран зарцуулсан, бэлнээр зарцуулахдаа нотлох баримт нь шаардлага хангахгүй байсан тул дүгнэлтийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл, дарга нь нягтлантайгаа хамтраад 20.7 сая төгрөгийг захиран зарцуулсан аж. Тэгвэл Б.Хүрэл-Эрдэнэ даргатай Өмчийн харилцааны газрынхан хязгаарлалттай дүгнэлт авсан. Тэдний гаргасан зөрчлөөс дурдвал, “Тайлант онд бэлтгэж зарцуулсан 9.1 сая төгрөгийн шатахуун болон материалын орлого, зарлагын тооцоо бодогдоогүй. Мөн 0.7 сая төгрөгийн томилолтын зардлыг нотлох баримтын бүрдэлгүй, томилолтын хуудас хаагдаагүй байхад олгосон. Шатахууны болон бараа материалын тайлангүйгээр санхүүгийн тайлан гаргасан, үндсэн хөрөнгө тавилга эд хогшлын орлогыг дутуу бүртгэсэн, төлөвлөгөөт орлогоос давсан орлогыг зарцуулж төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцуулсан зэрэг зөрчилтэй тул дүгнэлтийг хязгаарласан” хэмээн аудитынхан үзсэн байна. Нэг үгээр хэлбэл Б.Хүрэл-Эрдэнэ дарга 2013 онд 9.1 сая төгрөгийн шатахуун хэрэглээд түүнийгээ тайланд тусгаагүй бололтой. Эндээс харвал аймгийн ЗДТГ-ын Өмчийн харилцааны газрын дарга Б.Хүрэл-Эрдэнэ жилдээ 9.1 сая төгрөгийг зөвхөн шатахууны зардал нэрээр зарлагаддаг байх нь. Өмчийн харилцааны газар өнгөрсөн оны ажлаараа аймгийн ЗДТГ-ын газар, хэлтэс, агентлагуудын дунд хамгийн сүүлийн байранд шалгарч байсан удаатай. Т.Хонгорзул даргатай Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс өмнөх оны зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, байгууллагын эд хариуцагч няравын материалын тайлан гаргаагүй, тооцоо бодогдоогүй санхүүгийн тайлан гарсан. Төсвийн хөрөнгөөр хийгдсэн зарим төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн ажлын гүйцэтгэл анхан шатны баримтаар нотлогдоогүй, бараа материалыг зориулалтын дагуу ангилаагүй, бараа материал болон хөрөнгийн тооллогын бүртгэлийг аудитад ирүүлээгүй байна. Мөн хүүхэд амрах зориулалттай 22.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зуслангийн хоёр байр барих ажлын хөлсний гэрээ байгуулах болон засварын материалыг бэлтгэхдээ үнийн харьцуулалтын аргыг хэрэглээгүй, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан “....худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг баримтлаагүй. Дээр нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн33.1. болон 8.1.1-д заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй. Дээрх алдаа зөрчил нь мөн Төсвийн хуулийн 47 дугаар зүйлийн 47-ын 3-д “...орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэсэн заалтыг зөрчиж төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцуулсан тул дүгнэлтийг хязгаарлсан байна. Өнгөрсөн онд тус газрынхан хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангахаа больсон гэдэг үндэслэлээр зуслангийн нэлээн хэдэн байшинг буулган дарга даамлууд нь нийлж хуваан авсан гэдэг явган яриа саарал ордонд хөвөрч байсан удаатай. Түүнийхээ оронд хоёр байшин барихдаа хэд хэдэн хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчсөн нь аудитаар илэрчээ. Аймгийн хэмжээнд байх Боловсрол, эрүүл мэндийг дэмжих, Орон сууцны, Эрдэнэт сан, Авто замын зэрэг дөрвөн сангийн орлого, зардлыг бүртгэж тайлагнасан хэдий ч журмыг мөрдөж ажилладаггүй, сангуудын үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлдэггүйгээс өмнөх онуудад гарсан алдаа зөрчлүүд дахин давтагдсан тул дүгнэлтийг хязгаарлалсан болно. Баян-Өндөр сум хөгжүүлэх сан нь Сум хөгжүүлэх сангийн санхүүгийн тайландаа тусгасан 758.1 сая төгрөгийн авлага нь зээлдэгчийн дэлгэрэнгүй бүртгэлтэй тохирохгүй байгаа тул зээлдэгч тус бүртэй уулзаж баталгаажуулах шаардлага бий болсон. Энэ нь санхүүгийн аудит хийх хугацаанд боломжгүй тул тайланд тусгагдсан авлагын батламж мэдэгдэлд аудитор итгэл үнэмшилтэй нотлох баримтгүй байна гэж үзэн уг ажил гүйлгээнд хязгаарлалт хийсэн. Мөн Жаргалант сум хөгжүүлэх сан нь 2013 онд хүүгийн орлого 4.2 сая төгрөг төлөгдөхөөс 3.1 сая төгрөг төлөгдөж 1.0 сая төгрөг дутуу байна. Түүнчлэн үндсэн зээлийн эргэн төлөлт графикийн дагуу 49.0 сая төгрөг төлөгдөхөөс 25.1 сая төгрөг төлөгдөж 23.9 сая төгрөгийн зээлийн орлогыг дутуу төвлөрүүлжээ. Нийт 12 зээлдэгчийн 20.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл эрсдэлтэй чанаргүй, муу зээлийн ангилалд багтахаар байгаа тул дүгнэлтийг хязгаарласан байна. Аудитаар орон нутгийн болон орон нутгийн өмчит дөрвөн байгууллагад 35.0 сая төгрөгийн төлбөрийн акт тавьсан байна: Д/д Төлбөрийн актын хугацаа Төлбөрийн актын хэрэгжүүлэх байгууллага Дүн     Биелэлт Төлбөрийн актын агуулга Хүргүүлсэн огноо дугаар Биелүүлэх огноо 1 2014.03.01 2014.06.15 Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс      5,2 Хугацаа болооогүй. Урсгал зардлын болон нэмэлт орлогын харилцах данснаас анхан шатны нотлох баримтгүйгээр      5.2сая төгрөг шилжүүлж тооцоо бодогдоогүй 2 2014.04.01 2014.06.01 БЭМДСан      0,8 Хугацаа болооогүй. боловсролын байгууллагын 3 ажилтны 0.8 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн 3 2014.04.19 2014.06.30 Орон сууцны сан        22,0 Хугацаа болооогүй. 5 зээлдэгчийн 22.0 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн 4 2014.04.22 2013.05.01 Орон сууцны сан        7,0 Хугацаа болооогүй. 14 төрийн албан хаагчид хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд түүний эргэн төлөлт 7.0 сая төгрөгийн зээл хугацаандаа төлөгдөөгүй Нийт дүн        35,0     Мөн гаргасан алдаа зөрчлийг арилгуулах, дахин давтахгүй байх талаар 12 байгууллагад 871.2 сая төгрөгийн 15 албан шаардлага хүргүүлсэн байна. Д/д Албан шаардлагын хугацаа Байгууллага Дүн Албан шаардлагын агуулга Хүргүүлсэн огноо Биелүүлэх огноо 1 2014.04.22 2014.06.30 Орон нутгийн нэгдсэн тайлан    163,5 Эрдэнэт сан нь арилжааны банканд 34050139020 тоот данс тус дансны үлдэгдэл 163.5 сая төгрөгийг төвлөрүүлээгүй зөрчил 2 2014.03.20 2014.11.30 Аймгийн ИТХ 40,3 40.3 сая төгрөгийн үлдэгдлийг төсвийн ерөнхий орлогын дансанд төвлөрүүлээгүй 3 2014.02.20 2014.06.30 Баян-Өндөр сумын ЗДТГ      40,1 ажилтнуудын цалин 40.1 саятөгрөгийг харилцах данснаасаа авч бэлнээр зарцуулсан 4 2014.02.10 2014.06.30 Жаргалант сум ИТХ      17,2 17.2 сая төгрөгийг харилцах данснаасаа авч анхан шатны баримтын бүрдлийг хангуулахгүйгээр бэлнээр зарцуулсанзөрчил 5 2014.02.10 2014.06.30 Жаргалант сум ИТХ      3,5 Нэмэлт санхүүжилтийн дансны 3.5 сая төгрөгийг эрх зүйн үндэслэлгүйгээр зарцуулсан 6 2014.02.15 2014.06.30 Жаргалант сум ЗДТГ 11,5 тендерийн баримт бичгийн үнэ 4.5 сая төгрөг, ковшны орлого7.0 сая төгрөг нийт 11.5 сая төгрөгийг эрх зүйн үндэслэлгүйгээр   зарцуулсан 7 2014.03.25 2014.09.30 Өмчийн харилцааны газар 22,4 9.0 сая төгрөгийн шатахуун болон бараа материалын орлого зарлагын тооцоог зохих заавар журмын дагуу гаргаагүй,13.3 сая төгрөгийг хөрөнгийг орлого аваагүй.  8 2014.03.25 2014.07.30 Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс  3,0 авто зогсоолыг үндсэн хөрөнгийн бүртгэлд   дутуу тусгасан 9 2014.03.20 2014.05.02 Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс      1,4 гэрээт багш нарт олгох урамшуулалыг олгоогүй зөрчил 10 2014.02.01 2014.11.30 Баян-Өндөр сум хөгжүүлэх 113,4 40 иргэний зээл хугацаандаа төлөгдөөгүй 11 2014.03.20 2014.11.30 Жаргалант сум хөгжүүлэх 20,5 12 иргэний зээл хугацаандаа төлөгдөөгүй 12 2014.03.20 2014.06.30 Авто замын сан 11,1 эрх зүйн шийдвэргүй илүү зарцуулсан 13 2014.03.20 2014.06.30 Боловсрол эрүүл мэндийн сан 0,4 харилцах данснаасаа бэлнээр авч анхан шатны баримтын бүрдлийг хангуулахгүйгээр бэлнээр зарцуулсан 14 2014.03.20 2014.06.30 Эрдэнэт сан 338,6 авлагыг бүрэн шийдвэрлэж дансандаа төвлөрүүлээгүй 15 2014.03.20 2014.06.30 Эрдэнэт сан 84,3 Түрээсийн орлогоо 84.3 сая төгрөгөөр дутуу төвлөрүүлсэн Нийт дүн      871.2   Санхүүгийн тайлан гаргалт хангалтгүй, программ хангамжиндаа тохиргоо хийлгээгүй алдаатай буруу илэрхийлэл нь санхүүгийн тайлангуудыг бүхэлд нь хамарчээ. Мөн 15 байгууллагын санхүүгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх тэднийг давтан сургахыг зөвлөсөн албан бичгийг Аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх юм. Орон нутгийн төсвийн байгууллын дараах нягтлангуудыг ажлаа хийж чадахгүй учраас давтан сургалтад хамруулах хүсэлтийг гаргажээ. Эдгээр нягтлангуудыг санхүүгийн тайлан гаргаж сургахад зориулж хэдэн сая төгрөг зарцуулах болж байна. Ингэж ямаан дээр тэмээний зардал гаргаж байхаар чаддаг хүнийг нь олж ирээд ажиллуулсан нь хамаагүй дээр хувилбар байлтай. Эсвэл төрд орсон л бол өндөр насны тэтгэврээ хүлээтэл орон тоо бөглөдөг чадваргүй, цаг үе, нийгмийн хөгжлөөс хоцорсон нягтлангуудыг ширээний ард суулгаад байвал 2013 оны 20 тэрбум төгрөгийн алдаа зөрчил гарсанаас харахад, ирэх жил 40-50 тэрбумд хүрч мэднэ. Д/д Байгууллагын нэр Сургалтанд суух албан тушаалтан Гаргасан алдаа, зөрчлийн утга Хэрэгжилт 1 Гэр бүлийн ордон Нягтлан бодох Санхүүгийн тайландаа олон удаа засвар хийсэн Төрийн сангаас зохион байгуулсан хуулийн болон санхүүгийн программ хангамжын сургалтанд суусан 2 Аймгийн төсөл сангууд Нягтлан бодох 3 Өмчийн харилцааны газар Нягтлан бодох 4 Хот тохижуулах газар Нягтлан бодох Н.ТӨР