Грилл цэвэрлэгч робот бүтээжээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     53    0
Амттай хоол бэлтгэхэд грилл их хэрэгтэй байдаг ч дараа нь цэвэрлэнэ гэдэг хүндхэн ажил болдог. Тэгвэл таны гриллыг хоромхон хугацаанд цэвэрлэх Grillbot нэртэй бяцхан роботыг бүтээжээ. Энэхүү робот нь богино ширүүн үстэй сойз хэлбэрийн цэвэрлэгч хошуунуудтай ба өөрөө хөдөлгөөн хийж, гриллийн бүхий л гадаргууг цэвэрлэнэ. Өнгө өнгийн сонголттойгоор бүтээгдсэн энэхүү робот нь 129.95 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан байна. Т.БИЛГҮҮН
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)