Санхүүгийн хяналт шалгалтын албатай болно
Эдийн засаг 5 жилийн өмнө     123    0
Засгийн газрын хуралдаанаар Сангийн яамны бүтэц болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Санхүүгийн хяналт, шалгалтын албыг байгуулахаар болжээ. Ингэснээр төрийн байгууллагуудын санхүүгийн хяналт шалгалт тодорхой хэмжээгээр сайжирна гэж үзсэн байна. Санхүүгийн хяналт, шалгалтын албатай болсноор татвар төлөгчдийн мөнгө буруу зүйлд зарцуулагдахгүй байх тал дээр  төр өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж үзэх хэсэг ч байна. Мөн одоогийн батлагдсан орон тоондоо багтаан сумдад төсвийн байгууллагууд хариуцсан санхүүгийн нэгдсэн алба байгуулахаар шийдвэрлэжээ. Санхүүгийн хяналт, шалгалтын албыг байгуулахдаа нэмж орон тоо бүтэц шинээр байгуулахгүй байхаар Засгийн газрын тогтоолд тусах юм байна.