Эцэг эхийн хурлаас хоцорсон учир төлбөр төлөхийг шаарджээ
Хотын амьдрал 5 жилийн өмнө     71    0
Иргэдийн  санал хүсэлтийг хүлээн авдаг 70353511 утсан дээр Хөдөлмөрийн хэлтэс,  Өмчийн харилцааны газрын удирдлагууд ажилласан байна. Энэ үеэр иргэдийн санал хүсэлтээс анхаарал татсан  гурван санал гомдлын талаар мэдээллээ.  Тухайлбал, “Есөн эрдэнэ” захаас  5-5-р байранд хүргүүлэхэд такси үйлчилгээний хөлсөнд 1500 төгрөг авсан” гэсэн нэгэн иргэнээс гомдол ирсэн байна. Манай хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ км харгалзахгүй 1000 төгрөгөөр үйлчилдэг ч улсын хэмжээнд 1км-ийг 1000 төгрөгөөр тооцдог болсон гэсэн хариултыг тухайн иргэнд өгчээ. Мөн төмөр замтай холбоотой  мэдээлэл ирсэн, энэ нь зөөлөн суудалд илүү мөнгө авч байна гэсэн зорчигчийн гомдол юм. Уг  гомдлыг Улаанбаатар төмөр замын газарт шийдүүлэхээр явуулсан байна. Эцэг эхийн хурал зарласан бага ангийн багш хоцорсон эцэг эхээс таван мянган төгрөг нэхсэн гэсэн гомдол ирсэнийг АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст шилжүүлэн шийдвэрлүүлэх шатандаа яваа гэж мэдээллээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)