Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 380 сая төгрөгийн зээл үлдээд байна
Эдийн засаг 5 жилийн өмнө     140    0
Хөдөлмөрийн хэлтэс Хөдөлмөр эрхлэлтийн сангаас боловсруулах үйлдвэрлэл болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийг олгож байна  Энэ онд уг сангаас манай аймгийн хэмжээнд 800 сая төгрөгийн зээлийг гаргажээ.  Одоогоор Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 380 сая төгрөгийн зээл олголт үлдээд байгаа аж. “Энэхүү урт хугацаатай, хүү багатай зээл авахыг хүссэн жижиг дунд үйлдвэрлэгчид, өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүст 5 сая төгрөг, нөхөрлөл хоршоодод 10 сая хүртлэх төгрөг олгох боломжтой” гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Лувсаншарав мэдээлсэн юм. Н.Сэргэлэн