Н.Төгсцогтын тулааныг дахин бичлэгээр шүүхээр боллоо
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     114    0
Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдаж буй Азийн 17-р наадам БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр боксын медалийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж,1/4 шигшээд зохион байгуулагч орны тамирчин Хам Санмёнгод ялагдлаа. Гэвч Н.Төгсцогт шүүгчдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж рингнээс буулгүй удсан юм. Манай тамирчин Өмнөд Солонгосын боскчныг гурван үеийн турш илүүрхэж байсан ба түүний хөмсгийг хүртэл сэт цохисон билээ. Энэ ч үүднээсээ Н.Төгсцогтын тулааныг дахин бичлэгээр шүүхээр болжээ. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ шударга бусаар ялагдал хүлээлгэсэн Н.Төгсцогтын тулааны дараа АЙБА буюу Олон улсын боксын холбоонд тоглолтын шүүлтийг магадлуулахаар эсэргүүцэл бичсэн ажээ. Эх сурвалж: new.mn