Санал асуулгын хуудасны загварыг хэлэлцэж баталлаа
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     124    0
Баян-Өндөр сумын ИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдаан болж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл арга хэмжээний жагсаалтанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх хөтөлбөр төслийн талаар хэлэлцсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтын судалгаа авах санал асуулгын хуудасны загварыг хэлэлцэж баталлаа. Мөн Их залуу багийн өрхийн эмнэлгийн эх хүүхдийн жишиг өрөөг тохижуулахад шаардлагатай 15 сая төгрөгийн төслийг хэлэлцсэн байна. Хурлын үеэр Цагаанчулуут багийн үерийн шуудууны талаар төлөөлөгчид санал болдлоо илэрхийлж хэлэлцжээ. Их залуу багийн “Энхжин мандарваа” өрхийн эмнэлэг нь манай аймгийн захын хорооллуудын нэг хэсэг юм. Энэ эмнэлэг нь байгуулагдаад удаагүй ч 11 эмч, сувилагч ажилтантай иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна . Энэхүү эмнэлгийн ажилтан, эмч нар эх, хүүхдийн жишиг төвийг байгуулах төсөл бичиж, сумын ИТХ-ын төлөөлөгч нарт танилцуулан дэмжигдсэн байна . Одоогоор энэ эмнэлгээр үйлчлүүлж буй 16-49 насны төрөх эхчүүд 1972 байдаг. Мөн 0-16 насны хүүхэд 1209, өндөр настан 612 хүнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна.