“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр гурвалсан гэрээ хийлээ
Нийгэм, Улс төр 6 жилийн өмнө     121    0
Орхон аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар зохион байгуулсан ажлаа дүгнэж, тайлагнахад Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургууль тэргүүн байр эзэлжээ. Мөн аймгийн сургуулиуд Цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран энэ жилийн хамтран ажиллах гурвалсан гэрээгээ байгууллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллага, боловсролын газар, дунд сургуулиудтай хамтарсан гурвалсан гэрээг энэ жил тэргүүн байр эзэлсэн 14-р сургууль дээр байгууллаа. Энэ үеэр тус сургууль бусад дунд сургуулиудын захирлуудад 2013-2014 онд хийж гүйцэтгэсэн хүүхдийг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар хийсэн ажлаа тайлагнасан юм. Үүнд, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх бренд ажил зохион байгуулж, эцэг эхчүүдийн зөвлөл багш нартай хамтарч сурагчдынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, сурагчдын санал хүсэлт, судалгааг тогтмол явуулж хэвшсэн. Багш нартай хүүхдийн хүмүүжилд анхаарах, чиглэл олгох гэх мэт гэрээний дагуу олон үр бүтээлтэй ажил хийсэн байна. Ийнхүү хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гурвалсан гэрээний дагуу бусад сургууль тус бүр хийсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр сургуулиуд санаачлагатай ажилласныг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга онцолсон юм. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтарсан эдгээр ажлууд үр дүнгээ өгч, аймгийн хэмжээнд эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн гаралт 12,5 хувиар буурсан. Гэмт хэргийн илрүүлэлт 13 хувиар өсч, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийн гаралт 15,9 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан гэж Цагдаагийн байгууллага мэдээллээ.