Зорилтот бүлгийнхэнд буцалтгүй зээл олгожээ
Эдийн засаг 5 жилийн өмнө     190    0
Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газар иргэдийн өөрсдийн санаачлагаар байгуулагдсан 12 бүлгийн төсөлд нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байна. Сум, багийн амьжиргааг дэмжих зөвлөлөөс дэмжүүлэн ирсэн эдгээр төслүүдээс шаардлага хангаагүй гурван төслийг буцааж, есөн төслийг дэмжжээ. Төслийн хувьд шаардлага хангасан есөн бүлгийнхэнд 7.9 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Эдгээр бүлэгт ахмад настан найм, хөгжлийн бэрхшээлтэй 11 иргэн, хорих ангиас суллагдсан нэг иргэн зэрэг зорилтот бүлгийн 20 хүн багтжээ. Иргэдийн санаачлагаараа бүрдсэн бүлгүүдэд амьжиргааг нь дэмжих зорилгоор олгосон  уг санхүүжилтийг буцалтгүй олгож байгаа аж. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү зэрэг дарамтгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм. Л.Гэрэл