Нөхөн сонгуулийн ирц хүрсэнгүй
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     81    0
Баян-Өндөр сумын ИТХ-ын 11 дүгээр тойрог, Уурхайчин багт есдүгээр сарын 14-нд болсон нөхөн сонгуулийн ирц хүрсэнгүй. Тус багт нийт 4310 сонгуулийн насны иргэн бүртгэлтэй байдаг ажээ. Энэ сарын 14-ний өдөр болсон нөхөн сонгуулийн ирц 32.5 хувьтай байсан тул хуулийн дагуу 7 хоногийн дараа дахин сонгууль явуулах юм. Гэхдээ энэ удаад сонгуулийн сурталчилгаагүй, босго оноогүй байх тул тухайн өдөр санал хураалтад оролцсон иргэдийн олонхийн саналыг авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Энэ удаагийн нөхөн сонгуульд АН-аас Б.Цэвэгмэд, МАН-аас Ц.Шинэбаяр, МАХН-аас Н.Мандухайцэцэн нар нэр дэвшсэн билээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)