Буудлагын эмэгтэй тамирчид мөнгөн медаль хүртлээ
Мэдээ мэдээлэл 6 жилийн өмнө     121    0
Испани улсын Гранада хотод буудлага спортын ДАШТ тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр спорт гар бууны 25 метр, 50 метрийн хэвтээ 60 сумны эмэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан буудлага явагдсан. 25 метрийн буудлагад эх орноо төлөөлөн оролцсон гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багийн дүнгээр 1739 оноо авч мөнгөн медалийн болзол хангажээ. Энэ төрөлд БНХАУ-ын баг 1741 оноогоор алт, БНСУ-ын бүсгүйчүүд 1734 оноогоор хүрэл медалийн болзол хангасан аж. Монголын мэргэн бууч бүсгүйчүүд 1998 онд Испанийн Барселона хотод болсон дэлхийн аваргын энэ дасгалд хүрэл медаль авч байсан. Харин 16 жилийн дараа өмнөх амжилтаа ахиулж мөнгөн медаль энгэртээ зүүлээ. Эх сурвалж: new.mn