С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     41    0
Узбекстаны нийслэл Ташкент  хотноо зохион байгуулагдаж буй бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-д өчигдөр 60 кг-ын жинд зодоглосон ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо. Тэрбээр алтан медалийн төлөө Азербайжаны бөх Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын аваргын алт, хүрэл медальтай Юлия Раткевичийг 12:3 харьцаагаар ялсан. Ийнхүү С.Цэрэнчимэд Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх тав дахь алтан медалийг эх орондоо  авчирлаа. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)