Э.Сумьяа, Т.Мөнхтуяа нар эхний өрсөлдөгчөө яллаа
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     44    0
Чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн барилдаан явагдаж байна. Өнөөдөр манай гурван бөх барилдахаас 53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Э.Сумьяа нэгдүгээр тойрогтоо Энэтхэгийн бөх Нурмала Дэвиг 1:48 секундэд цэвэр дарлаа. Тэрбээр дараагийн тойрогтоо АНУ-ын бөх У.Кондертэй барилдана.  Мөн 58 кг-ийн жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Т.Мөнхтуяа эхний тойрогт Бразилийн бөх Жуис Суазаг 6:4 харьцаагаар ялаад байна. Т.Мөнхтуяа хоёрдугаар тойрогт Оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Европийн аварга Валерия Коблова, Италийн бөх Карола Райнеро хоёрын ялсантай нь барилдана. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)