О.Гүндэгмаа нар ДАШТ-ийг зорилоо
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     43    0
Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй мэргэн буучид буудлагын ДАШТ-нд  оролцохоор өчигдөр Испанийг зорисон. ДАШТ энэ сарын 6-20-ны өдрүүдэд Испанийн Гренадад болох юм. Уг тэмцээнээр 2016 онд Рио-де-Жанейрод болох зуны олимпийн наадмын эрхийг олгодог аж. Монгол Улсын шигшээ багт гавьяат тамирчин О.Гүндэгмаа,  ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Э.Даваахүү ОУХМ О.Янжинлхам,  Ч. Нарантуяа, Г.Нандинзаяа, Д.Лхамсүрэн, ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэл, Ж.Ганхуяг нар багтжээ. Харин дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллана. Эх сурвалж: new.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)