ДАШТ-нээс манай эмэгтэй Жудочид мөнгөн медаль хүртлээ
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     44    0
Өчигдөр ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн багийн ДАШТ болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнээс манай эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж ялалт байгуулснаар аваргын төлөө Францын бүсгүйчүүдтэй барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдлаа. Багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтсан юм. Эмэгтэй баг: Алтан медаль: Франц Мөнгөн медаль: Монгол Хүрэл медаль: Герман, Япон V байр: Польш, ОХУ VII байр: Словени, Кубийн багууд шалгарлаа.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)