Автомашины дугаарын хязгаарлалтыг цуцаллаа
Нийгэм, Улс төр 11 өдрийн өмнө     72    0

Манай аймагт гуравдугаар сарын 24-нд коронавирусын халдвар дахин бүртгэгдэж улаан бүс рүү шилжсэн. 

Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хийсэн.

Тэгш, сондгой тоогоор нь ялгасан энэхүү дугаарын хязгаарлалт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны 20 цагаар цуцлагдаж байгааг аймгийн Шуурхай штабын дарга Б.Ганбаатар мэдээллээ.