Халдварын 3 голомтыг тодорхойлжээ
Нийгэм, Улс төр 16 өдрийн өмнө     207    0

Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд манай аймагт дэгдээд байгаа цар тахлын 3 голомтыг олж тогтоожээ. Үүнд Булган аймгийн Сэлэнгэ, Орхон сумаас эхтэй тус бүр нэг голомт. Мөн PCR шинжилгээ хийлгэсэн ч голомттой бүс нутгаас ирсэн 1 иргэнээс үүдэлтэй нэг голомтыг тогтоожээ. 

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 102 иргэнийг тусгаарлах байрнаас гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 239 иргэн тусгаарлах байранд байна.

Ойрын болон дам хавьтлын 2290 иргэн, голомттой бүс нутгаас ирсэн 470 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Аймгийн хэмжээнд 1200 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөцтэй байна. PCR шинжилгээний 1000 гаруй нөөц байгаа аж.