С.Батжаргал: Дарга нарын цаг ашиглалт муу байна
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     162    0

Аймгийн Засаг даргаас байгууллагын дарга нарт сануулга өглөө. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс байгууллага, агентлагийн дарга нарын цаг ашиглалт, ажлын бүтээмжийн талаар шалгасан байна. 

Ингэхэд ихэнх байгууллага, агентлагийн дарга нар өглөө 09.00 цагт ажилдаа ирдэг гэнэ. Хамгийн эртэч дарга 08.20 цагт ирсэн нь дарга нарын цаг ашиглалт, ажлын бүтээмж тааруу байгааг илтгэжээ. Гурван ч удаагийн шалгалтаар ийм дүр зураг харагдсан байна.

Аймгийн Засаг дарга С.Батжаргалын зүгээс байдал дахин давтагдвал хариуцлага тооцох тухайгаа санууллаа. Цаг ашиглалт хангалтгүй байгаа нь ажлын бүтээмжид ч муугаар нөлөөлдөг. Цар тахлын үед цахимаар төрийн зарим үйлчилгээ иргэдэд хүрч байгаа ч байгууллага, агентлагийн дарга нар “гадуур ажилтай” нэрээр ажил хийдүүлдэг тохиолдол бий. Түүгээр ч үл барам ажлын цагаар амнаасаа сархад ханхлуулаад, том том яриад Амарын хөшөөнд цэцэг өргөж яваа төрийн байгууллагын нэг биш дарга өчигдөр хэвлэлийнхэний дуранд өртсөн юм.