С.Ганцогт: А/756 тоот захирамжийн алдааг засч шинээр гаргасан, таньд ямар ч буруу байхгүй
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     160    0

Манай сайт  “Аймгийн Засаг даргын А/756 тоот захирамж хуурамч уу, аль эсвэл...” нийтлэлээрээ Хотын захирагчийн албанд 9.9 сая төгрөгөөр сайт байгуулсан асуудлыг хөндсөн. 

Тэр бүү хэл захирамж дээрээ ч алдаатай байсан. Энэ талаар Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогтоос тодруулсан юм.

-Аймгийн Засаг даргын А/756 тоот захирамжаар Хотын захирагчийн алба дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж, хууль зөрчсөн байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

- Иргэдэд хот байгуулалт, дэд бүтцийн талаарх мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор байгуулсан. Аймгийн “Erdenet.mn” сайтад иргэдээс ирүүлдэг санал хүсэлтээс гадна гэрлийн шон унасан, эзэнгүй хог хаягдал, хот тохижуулах, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж зэрэг олон асуудлаар иргэдтэйгээ тулж ажиллахын тулд байгуулсан. Манай сайтад хот байгуулалт, дэд бүтэцтэй холбоотой иргэдээс асуудал ирвэл газар дээр нь шийднэ. Хэрхэн шийдсэн талаар сайтдаа оруулна. Ийм л ажил хийх гэж зорьсон юм.

-Тэгээд захирамжин дээр хувь хүний сайтын нэр байгааг ойлгохгүй байна?

-Энэ бол төрийн байгууллагын ажилтнуудын алдаа. Манайхан албан бичигт дэндүү хайнга хандаж байна. Таны хэлээд байгаа чинь зөв. И-оффис дээр тавиад бүгд үзэж хардаг. Захирамж дээр алдаа гарсан учраас түүнийг өөрчилж гаргаж байгаа. Шинээр гаргасан. Тэр захирамжид байсан алдааг олж харсан, асуусан, асуудал дэвшүүлсэн сэтгүүлч таньд ямар ч буруу байхгүй. Төрийн албаныхан өөрсдөө л буруутай.

-Яагаад энэ захирамж хэвлэлийнхэнд хүрэв гэж яригдаад байсан?

-Аймгийн Засаг даргын захирамж иргэдэд нээлттэй. Алдаагаа бид хүлээх ёстой болохоос сэтгүүлч, хэвлэлийнхэнийг буруутгах шаардлагагүй. Тийм хандлага ажиглагдсан.