Гадаадын иргэнээс төлбөртэй шинжилгээ авна
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     123    0

Огцорсон засгийн газрын огцорсон хоёр сайдын хамтран гаргасан тушаалыг зөрчиж. аймгийн Онцгой комисс түргэвчилсэн оношлогооны төлбөр болох 25 мянган төгрөгийг иргэдээс авч байгаа бололтой. Жаргалантын постоор Орхон аймаг руу орж байгаа иргэдээс Улаанбаатараас гарахдаа PCR шинжилгээ өгөөд хариугаа аваад 72 цагийн дотор багтан ирж байгаа. Ингэхэд нь манайхан нэмээд 25 мянган төгрөгөөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авдаг.

Монгол Улсын шадар сайд асан Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан дугаар 05 А/12 тоот тушаал 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гарчээ. “Коронавируст халдвар /Ковид19/ -ыг илрүүлэх шинжилгээг төлбөртэй хийх, шинжилгээний жишиг үнэ тогтоох, орлогыг зарцуулах заавар батлах тухай” эл тушаалын нэгдүгээр хавсралтын 1.1-д Дараах тохиолдолд шинжилгээг төлбөртэй хийх.

      1.  
      2. Иргэний хүсэлтээр
      3. Аж ахуйн нэгж байгууллага нь албан хаагчид болон ажилтнуудаа шинжилгээнд хамруулах хүсэлт гаргасан бол
      4. Гэрийн тусгаарлалт болон тусгаарлах байрнаас зөвшөөрөлгүй гарч эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан нь тогтоогдсон бол
      5. Гадаадын харьяат иргэн бол хэмээн нэгбүрчлэн заажээ. Эндээс харвал өнөөдөр Орхон аймаг руу орж байгаа иргэнээс PSR шинжилгээ өгсөн ч гэсэн түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ авах тухай заасан зүйл алга.

 

Хавсралтын 1.2-д Дараах тохиолдолд шинжилгээний төлбөр авахыг хориглоно.

1.2.1 16 хүртэлх насны хүүхэд

1.2.2. Жирэмсэн эмэгтэй

1.2.3. Эх амаржсанаас хойш 56 хүртэлх хоногтой

1.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

1.2.5. 60 болон түүнээс дээш настай иргэн

1.2.6. Хөдөлмөрийн чадвар алдалттай иргэн

1.2.7. Хорт хавдартай иргэн

1.2.8. Тархвар зүйн заалтаар шинжилгээнд хамрагдаж байгаа иргэн/ сэжигтэй тохиолдол,  ойрын хавьтал, хоёрдогч хавьтал/

1.2.9. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэн

1.2.10. Зорилтот бүлэг /цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, онцгой байдлын албан хаагч/

1.2.11. Албан үүргээ гүйцэтгэхэд тавигдах шаардлагаар шинжилгээнд хамрагдаж байгаа  /томилолтоор явах, тусгай хамгаалалтын бүсэд нэвтрэх гэх мэт/ төрийн албан хаагч хэмээн нарийн гаргасан байна.

Гэтэл Жаргалантын постон дээр Хаан болон Төрийн банкны, ЭМГ-ын Даваажавын   данс руу мөнгөө хийсэн нөхцөлд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд Эрдэнэт рүү нэвтрүүлж байна.

Энэ тушаал сайд нар нь огцорсон гээд хүчингүй болчихоогүй бол дараагийн тушаал, шийдвэр нь хаана байна. Иргэдэд түүнийгээ үзүүлчих. Эрсдэл энэ тэрээ тооцоод, аюулгүй ажиллагааны үүднээс шинжилгээ авахыг бол эсэргүүцээгүй. Харин хэний, ямар тушаал шийдвэрээр 25 мянган төгрөгөөр шинжилгээ авч буйгаа л эрдэнэтчүүдэд ил болгочих. Асуудлын учиг үүнд бий. Хэрэв дээрх хоёр сайдын энэ тушаал хүчинтэй бол яагаад ганцхан манай аймаг 25 мянган төгрөгийн үнэтэй түргэвчилсэн оношлогоо хийж байгаа тухайгаа ил тод мэдээл л дээ. Юуг нь нуугаад, хаагаад байгаа юм бэ.