
Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар өнөөдөр 09.00 цагаас орон даяар эхэллээ. ЭЕШ-ын бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчид ЭЕШ өгөх ба энэ жилийн хувьд монгол хэл бичгийн хичээлийн шалгалтад шалгуулагчдыг ч хамтад нь бүртгэх гэнэ.
ЭЕШ-ын бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цаг хүртэл явагдах аж. Боловсролын үнэлгээний төвөөс бүртгүүлэгчдэд “Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй. Нэмэлт бүртгэл хийхгүй” гэдгийг анхааруулж байна.
Боловсролын үнэлгээний төвийн "ЦАХИМ ЗӨВЛӨХ" портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм.
Хэрэглээ: Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй.
Ач холбогдол: Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой.
Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар: