МЭНДЧИЛГЭЭ
Мэдээ мэдээлэл 22 өдрийн өмнө     98    0

Эрдэнэтчүүд бид Эрдэнэтийн өдөр болон Шинэ жилийн баярыг цахимаар тэмдэглэсэн туршлагатай. Цагаан сарын баяраар ч цахим технологи ашиглахыг ард иргэддээ хандан уриалж байна. Халдвар бидний хажууд байгаа гэдгийг маш сайн санаж хайртай хүмүүсээ, гэр бүлээ аюулт халдвараас хамгаалж, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан, сар шинийн өдрүүдэд хөл хөдөлгөөн үүсгэж, золгуут хийж халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй байхыг нийт Эрдэнэтчүүддээ уриалж байна.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал
Сар шинийн баяраа цахимаар тэмдэглэе!