Эрдэнэтийн анхдагч, салбарын тэргүүн, спортын алдартнуудад шагнал гардууллаа
Нийгэм, Улс төр 24 өдрийн өмнө     266    0

Монголын улмажлалт сар шинийн баярыг тохиолдуулан Эрдэнэт хотын бүтээн байгууллалтад гар бие оролцсон анхдагч илгээлтийн эзэд болон салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан салбарын тэргүүний ажилтнууд, спортын алдартнуудад Орхон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

АИТХ-ын “Иргэний төлөө” медаль, “Хүндэт жуух” бичгээр Ахмадын хороо, “Соёмбо” холбоо, “Эрдэнэтийн овоо анхдагч илгээлтийн эздийн холбоо”, “Эрдэнэт хотын анхдагч багш нарын холбоо”, “Монгол цэргийн нэгдсэн холбооны Орхон аймаг дахь салбар”, “Залуу насаа эргэн дурсахуй анхдагчдын холбоо”-ны 80 гаруй иргэнийг шагнаж, тэдний төлөөлөлд шагналыг гардуулан өглөө.

 Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Засаг даргын “Жуух бичиг”-ээр аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан, өндөр амжилт гаргасан Эрдэнэтийн анхдагч, ахмад настнуудын хөдөлмөр бүтээлийг үнэлж шагналыг гардууллаа Хулгана жилийн сүүл, үхэр жилийн босгон дээр “Төрийн албаны тэргүүний ажилтан” -аар Стандарчлал хэмжилзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Баасанбилэг, “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”-аар Жаргалант сумын ахмад настан Х.Ууганбаяр, Согоот багийн иргэн Ж.Энэбиш, “Тэргүүний уурхайчин” тэмдгээр Эрдэнэт үйлдвэрийн ахмад настан Б.Болдбаатар, Т.Эрдэнэчимэг нар шагнагдлаа. Мөн хүчний 3 төрөлтийн Пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер цолоор Ш.Пэрэнлэй, С.Жаргалсайхан, Ц.Цэнддорж, А.Отгонбаяр, Л.Дөлхүү, Ц.Батзориг, Э.Чинбат нар тус тус шагнагдсаныг гардууллаа.