Төгсөх ангийн сурагчид танхимаар давтлага авч болно
Хотын амьдрал 1 сарын өмнө     63    0

      Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 1 хичээлийн танхимд 10 сурагчтайгаар  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулах тухай шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан.

Мөн нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон 1 удаа 10 хүн буюу 1 хүнд 4м/кв талбай ноогдохоор тооцож секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, саун, дамжаа, фитнесс, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 10.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулах боломжтой болжээ. Үүнээс гадна,

- Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд  архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг  2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.

 -Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар,  караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.

 -Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгахаар болжээ.