СӨХ хэрэгтэй хэрэггүй, байх байхгүйн талаар дарга нар байр сууриа илэрхийлэв
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     252    0

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн дээр хэлэлцсэн бас нэгэн асуудал нь СӨХ тойрсон сэдэв байлаа. Аймгийн ЗДТГ-ын 7035-3511 тоот утсанд иргэнээс “4-14, 16 дугаар байрны орцны хаалга солино гээд оны өмнө мөнгө авсан ч одоо болтол хийгээгүй, орц хүйтэн байна. Яаралтай, хаалгыг солих ажил хийнэ үү” хэмээн ханджээ. Түүнд нь “2021 оны 1-р сарын 10-нд 14 дүгээр байрны 1, 2 дугаар орц, 16 дугаар байрны нэгдүгээр орцны хаалгыг шинэчлэн хийж хаалгыг кодтой, чиптэй болгосон” хэмээх үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох байгууллагаас нь ирүүлжээ.

Үүнд нь Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт бухимдаж, СӨХ-ны талаар байр сууриа илэрхийлэв. Дараа нь шуурхайг удирдсан аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “СӨХ хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.