М.Түмэнжаргал: Их залууд 5 блок, 9 давхар 360 айлын орон сууц барина
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     1128    1

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр орлогч дарга М.Түмэнжаргал тодорхой үүрэг даалгавар, чиглэл өглөө. Үүнд:“Эрдэнэт-Ус”-ынхан хэвлэлийн бага хурал хийж, ус дулаан, цахилгаантай холбоотой асуудалд иргэдэд тодорхой хариулт өг. Үүнийг манай Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албатай хамтран энэ долоо хоногт зохион байгуул. Иргэдийн хувьд ойлгохгүй байгаа асуудал их байна. Мөн өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт зарим ажил, үйлчилгээг нээж эхэлсэн. Иймээс манай аймагт саун, бассейн, цанын бааз, ганцаарчилсан давтлага өгөх, авах тухай мэргэжлийн байгуллагууд саналаа аймгийн Онцгой комисст оруулах хэрэгтэй байна. Ногоон бүс болчихоод энэ чигээрээ байх юм уу. нээх бол ямар үндэслэлээр, нээхгүй бол ямар учраас гэдгээ мэргэжлийн байгууллагууд тодорхойлох хэрэгтэй байна.

Аймгийн хэмжээнд иргэдэд зориулсан Орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. Их залуу багт байдаг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агропаркын талбайд орон сууц барина. Газрыг нь аймгийн ЗДТГ-ын нэр дээр авсан. Тэнд 5 блок, 9 давхар 360 айлын орон сууц барина. Техникийн нөхцөлөө тохирсон. Даргаагийн ажлаа холбогдох байгууллагууд эхлүүл. 2021 ондоо багтааж барилгын ажлаа эхлүүлэх бодолтой байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн байр барина. Босоо удирдлагатай газрууд энд тэнд газар авсан. Энэ газруудыг буцааж авна. Газрыг нь чөлөөлнө. Манай аймгийн хувьд МХГ, ХХАА-н газар зэрэг   зарим төрийн байгууллага Орон сууцны байранд ажиллаж байгаа. Нийгмийн даатгал, татварын хэлтэс цэцэрлэгийн байранд байна. Энэ бүхнийг нэгтгээд Төрийн үйлчилгээний байр барина. Үүний үр дүнд 50 гаруй түрээсийн орон сууцны байр аймагт бий болно. 200 гаруй хүүхэд цэцэрлэгтэй болно. Хмагийн гол нь иргэд нэг газраас төрийн бүх үйлчилгээг авах нь хамгийн чухал. Тиймээс энэ ажлыг эхлүүлнэ.