С.Цэрэнсамбуу: Өмнөговийн Цогтцэцийгээс шинжилгээгүй иргэд ч ирж байна
Хотын амьдрал 12 өдрийн өмнө     97    0

Аймгийн Засаг даргын шуурхай дээр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Орхон аймагт PSR шинжилгээ өгөөгүй иргэд хувийн автомашинаар нэвтрэхийг завдсан тохиолдол гарч байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас  ямар ч шинжилгээгүй иргэд хүртэл ирж байна гэлээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал “Би саяхан постуудаар явсан. Нэг зүйл ажиглагдаж байна. Манай цагдаагийнхан нэг машин ирэхлээр зогсоодог. Машинаас 2-3 хүн гараад цаас бариад гүйдэг. Гэтэл цаана нь машинд хүн үлдээд байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй байна. Оны өмнө Жаргалантад гарсан малын хулгайн асуудал ямар шатандаа явж байна вэ. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэмээр байна. Үүн дээр анхаарч ажиллаарай” хэмээлээ.