П.Пүрэвлхагва даргатай ИТХ үүргээ хэрэгжүүлсэнийг Аудитынхан нотлов
Хотын амьдрал 3 сарын өмнө     1002    0

Үндэсний Аудитын газраас Монгол улсын 21 аймаг, 330 сумын, 1500 шахам багийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ, Багийн нийтийн хурлын  ажилд үнэлэлт, дүгнэлт өгчээ. Өөрөөр хэлбэл, хурлын байгууллагууд хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрхэн хангасан талаар Нийцэлийн аудит хийсэн байна.  

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасанчлан бүх шатны ИТХ нь  төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, ТӨҮГ, хяналтын багц буюу түүнээс дээшхи хувьцааг нь төр, орон нутаг эзэмшдэг компаниудын шилэн дансны хяналтыг хэрэгжүүлэх л ёстой  хэмээн заасан байдаг. Энэ чиг үүргийн биелэлтийг шалгасан байна. Шалгалтаар 10 аймгийн ИТХ хуульд заасан хяналтын чиг үүргээ биелүүлжээ. Үүний дотор 2016-2020 онд ажилласан П.Пүрэвлхагва даргатай аймгийн ИТХ багтсан байна.

Үндэсний аудитын газар  2015 онд 2 удаа, 2016 онд 2 удаа, 2017 онд 1 удаа, 2018 онд 1 удаа, 2019 онд 1 удаа тус тус нэгдсэн удирдамжаар аудит хийж, тайланг нь УИХ-д хүргүүлсэн аж.