Аймгийн Засаг дарга Шилэн дансны хөтлөлтөөр 94.0 хувьтай А үнэлгээ авчээ
Нийгэм, Улс төр 13 өдрийн өмнө     351    0

Үндэсний Аудитын газраас Шилэн дасны тухай хуулийн хэрэгжилтийн талаар аймгуудыг шалгажээ. Ингэхдээ 2016 оноос 2020 оны хооронд ажиллаж байсан хугацааны үед дарга нар Шилэн дансанд мэдээллээ хэрхэн байршуулж байсныг нэгтгэн дүгнэсэн байна.

Үндэсний Аудитын газрын энэхүү шалгалтын дүнгийн мэдээллээс харвал манай аймгийн хувьд 2016-2020 оны хооронд Шилэн дансны хөтлөлтөөр 94.0 хувь буюу А үнэлгээ авчээ. Манай аймгийн хэмжээнд 256 байгууллага Шилэн дансанд мэдээллээ байршуулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргийнхээ дагуу мэдээллээ хуулийн хугацаанд нь байршуулах ёстой. Байршуулах хугацаа хоцроосон тохиолдолд үнэлгээ буурдаг байна. Манай аймгийн 256 байгууллага 12190 мэдээллийг шилэн дансанд байршуулах ёстой. Үүнээс 700 мэдээллийг хугацаа хоцроон байршуулсан байна.   

Монгол улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн, Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль юм.