Өнөөдөр Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар зодоглоно
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     50    0
2014 оны жудогийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр -57кг /эмэгтэй/, -73кг /эрэгтэй/ жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин зодоглоно. 57 кг жинд дэлхийн 42 хүчтэн зодоглох ба манай тамирчин ОУХМ Д.Сумъяа С хэсгийн эхний барилдаанд гоц мөргөнө. Харин 2 дахь барилдаанд БНСУ-Израйлын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. -73кг жинд  МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар эхний барилдаанд гоц мөргөнө. Харин 2 дахь барилдаанд Киргиз улсын бөхтэй хүч үзнэ.Харин -57кг, -73кг жингийн барилдаанууд өнөөдөр Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхлэх юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)