С.Ганцогтын хувьд зүгээр л “ДҮГ” юм байна
Мэдээ мэдээлэл 6 сарын өмнө     625    0

Баян-Өндөр сумын экс Засаг дарга С.Ганцогт Хотын захирагчийн албаны даргаар ажиллаж байгаа.

Түүний хувьд  хууль эрх зүйн талаасаа зүгээр “ДҮГ” юм байна. “ДҮГ” гэдэг нь “Даргын үүрэг гүйцэтгэгч” гэсэн үг. Аймгийн Засаг даргын зүгээс түүнийг энэ албанд ажиллуулах үндэслэлээ Ковидын эсрэг хууль буюу “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д заасны дагуу ажлын шаардлагаар томилсон ажээ. Нөгөө талаас Хотын захирагчийн албаны даргын орон тоо эзэнгүй байсан учраас хуулийн хүрээнд С.Ганцогтыг Даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Өнөөдөр С.Ганцогт Даргын үүргийг гүйцэтгэснийхээ төлөө шатлалын цалин л авна. Түүнд зэрэг дэвийн болон удаан жил ажилласны нэмэгдэл энэ тэр олгогдохгүй. Түүгээр ч үл барам С.Ганцогтын хувьд өмнөхөөсөө ч бага цалин авна гэсэн үг.

Нөхцөл байдал хэвийн горимонд шилжиж дэлхий  нийтээр, монголчууд ч цар тахлыг ялсан нөхцөлд Хотын захирагчийн албаны даргын албан тушаал дээр Төрийн албаны зөвлөлөөс хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлана. Нэг үгээр хэлбэл, жнэ албан тушаал дээр тусгай шалгаруулалт зохион байгуулагдана. Тэрхүү тусгай шалгаруулалтад С.Ганцогт даргын хувьд өрсөлдөхгүй боломжгүй юм байна. Тусгай шалгаруулалтын нөхцлүүдэд төрийн албанд 8 жил, үүнээс дэс түшмэлээр 4 жил ажилласан байх гээд шалгуур гараад ирнэ. Төрийн албанд ажилласан туршлага байхгүй учраас С.Ганцогтын хувьд жинхлэх нь бүү хэл, шалгалтад ч орох эрх үүсэхгүй ажээ.

Өнөөдөр манай аймгийн ЗДТГ-т Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын  орон тоо эзэнгүй байгаа. Одоогоор тус хэлтсийн ахлах мэргэжилтэн нь даргын үүргийг хуулийн дагуу Түр орлон гүйцэтгэж байгаа. Албан бус мэдээллээс харвал энэ албан тушаал дээр Хотын захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Б.Одгэрэлийн нэр яригдаж байгаа гэнэ. Хууль, журмын хүрээнд аваад үзвэл Б.Одгэрэлд ч дарга болох шаанс байхгүй бололтой.  Хотын захирагчийн алба бол төрийн захиргааны алба. Түүнээс аймгийн ЗДТГазар биш. Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсан тохиолдолд ЗДТГ-аас хүн бүртгүүлээд, шалгаруулалтад орох бол Б.Одгэрэлийн хувьд боломжгүй болох юм байна. Төрийн алба хууль дүрэмтэй, түүний цаана Төрийн албаны зөвлөл гэж том даваа байдаг. Түүнээс биш хүссэнээрээ дарга болдог, хэн нэгний урдуур хойгуур гүйж байгаад даргаар томилуулдаг тэр цаг ард хоцорч хуулийн дагуу, хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтаар дарга болдог цагт эрдэнэтчүүд бид амьдарч байгаа.  

Жич:  

“СҮГ” Сайдын үүрэг гүйцэтгэгч.

“ДҮГ” даргын үүрэг гүйцэтгэгч

“ТҮГ” Түр орлон гүйцэтгэгч