Тамгын даргын алба хаших эрхийг нь сэргээсэн гэнэ
Хотын амьдрал 16 өдрийн өмнө     267    0

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг Шүүхийн шийдвэрээр 3 сарын хугацаатай албан ажил эрхлэхийг нь түдгэлзүүлээд байсан. Тэгвэл саяхнаас Д.Соёлчхүү дарга тун удахгүй ажилдаа орох тухай дуулдаж эхэллээ. Албан бус мэдээллээс харвал Шүүхээс Д.Соёлчхүүгийн албан ажил эрхлэх эрхийг нь сэргээсэн тухай дуулдана. Шүүхийн шийдвэр албажиж гарч ирэх буюу цаасан дээр бууснаар хүчин төгөлдөр болох гэнэ. Эндээс харвал Д.Соёлчхүү дарга тун удахгүй ажил, албан тушаалдаа орох бололтой.

Харин энд сонирхуулахад манай аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нь албан хэрэгцээний зориулалтаар хоёр ч машин унадаг. Түүнийг ажил, албан тушаалаа эрхлээгүй байх хугацаанд  Тамгын газрын даргын албан тушаалын унаа болох ОРА 14-15 Прадо Эрдэнэтийн гудамжаар энд тэндгүй давхиж, зарим үед цайны цагаараа рестораны гадна ч зогсож байгаа харагдах нь энгийн үзэгдэл болжээ. Харин нөгөө нэг машин болох ОРА 00-03 нь саяхнаас дугаараа өөчилсөн ч хаа нэг удаа Тамгын газрын гаднах зогсоол дээр даргыгаа хүлээн “зүүрмэглэдэг” нь нууц биш. Тамгын газрын даргын хоёр ч автомашиныг ямар эрх мэдэлтэн баруун солгойгүй унаж давхиад байгааг иргэд ч ойлгохгүй байна.